Түгээмэл асуулт хариулт

Юугаараа давуу вэ?

 

Сонгосон загвараа өөрчилж болох уу?

Болно. Загварын сонголт арвин бөгөөд байнгын шинэ загваруудыг бид хөгжүүлж нэмдэг байгаа. Мөн та нэмэлт хөгжүүлэлтээ бидэнтэй ярилцаж тохирсноор өөрийн вебсайтаа шинэлэг байдлаар хөгжүүлэх бүрэн боломжтой. 

 

Вебсайтаа хакердуулах асуудал байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан уу?

Тийм. Манай компани нь Digital Ocean гэх олон улсын баталгаат компанийн CloudServer гэх веб байршуулах үйлчилгээгээр  таны вебсайтыг байршуулан, laravel framework дээр вебсайтаа хийдэг. Таны аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд SSL (secure sockets layer) нууцлалаар хамгаалалтыг ашигладаг тул хакердуулж нууц үг зэргээ алдана аюулгүй юм.   

 

Ямар ашигтай вэ?

Манай компанийг сонгосноор та нэгдүгээрт аюулгүй байдлаа бүрэн хангаж хурдтай, шинэлэг системд тун боломжийн үнээр вебсайтаа байршуулах боломжтой. Хоёрдугаарт бид нийгэмд үйлчлэх үүргээ биелүүлэн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин энэхүү түрээсийн вебсайтын үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа юм. 

 

Яагаад miniwebs.mn-ийг сонгоно гэж?

Та хувь хүнээр сайтаа хийлгэлээ гэж бодоход үнэ хөлс хямд байж болох ч дараа нь ямар нэгэн байдлаар таны вебсайт ажиллахаа болих, алдаа гарах, хакердуулах зэрэг эрсдэл гарсан тохиолдолд тухайн хувь хүн эргээд олдохгүй алга болчихвол яах вэ? Зах зээлийн үнэ ч тэнгэрт хадах гээд байдаг. Энэ асуудлыг олж харсны үндсэн дээр манай компани бизнес эрхлэгчдээ дэмжин түрээсийн вебсайтын үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа юм. Та манай түрээсийн вебсайтыг сонгосноор цаг хугацаа, санхүүгээ хэмнэж өөрийн бизнесийг маш хурдан хугацаанд өөр төвшинд гарган олон нийтэд таниулснаар бизнесээ өргөжүүлэн шинэ шинэ боломжуудыг бий болгох бүрэн боломжтой.  

 

Pos модуль гэж юу вэ?

Дэлгүүрийн ПОС-ын модуль юм. Энэ нь утсаар холбогдсон эсвэл биеэр уулзаж байх үед та тухайн хүний захиалгыг дор бүр нь авч ПОС-ын цэсэнд бараа бүтээгдэхүүнээ сагслаж өгч худалдан авалтыг алдалгүй хийх боломжтой ухаалаг шийдэл юм. 

 

Миний вебсайтыг сурталчилж өгөх үү?

Мэдээж, бид хамтран ажиллаж буй компаниудтайгаа хамтран харилцан бие биенээ бүрэн дэмжиж олон нийтэд таниулан сурталчлах үүрэгтэй. Бид танай байгууллагыг сошиалаар сурталчилж байнгын эргэх холбоотойгоор маркетинг дээр ч хамтран ажиллахыг эрмэлзэх болно. 

 

Яагаад хувийн вебсайт гэж? Нэгдсэн худалдааны сайтууд байгаа шүү дээ

Хэдий тийм ч, та зөвхөн өөрийн гэсэн вебсайттай болсноор тухайн сайт тэр чигтээ зөвхөн танай брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж олон нийтэд танилцуулах нүүр царай болох болно. Ядаж л та өөрийн нэрийн хуудсан дээрээ компанийнхаа вебсайтыг оруулчихвал бизнесийн төвшинд арай албан ёсны харагдана шүү дээ. Нэгдсэн сайтууд олон байдаг ч тэр олон брендүүд дундаас зөвхөн таны бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан  авалт хийх магадлал ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг компаниудын тоо хэдий чинээ их байна, тэр чинээгээрээ багасах юм. 

 

 Танилцуулга вебсайтад бүтээгдэхүүн борлуулж болох уу?                                                                                       

Боломжгүй. Танилцуулга хуудас нь танай компаний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ, гүйцэтгэсэн ажлууд мөн холбоо барих гэсэн ерөнхий цэстэй мэдээллийг тун ойлгомжтойгоор цаг хэмнэн олон нийтэд таниулах зорилготой сайт юм. (нэмэлтээр танай байгууллага дээр цаг авах үйлчилгээг хийж өгөх боломжтой.) Харин борлуулалт хийж болох тусдаа ахисан төвшний систем байдаг бөгөөд энэ нь цахим худалдааны цогц шийдэл бүхий сайт юм. Та бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ энэхүү сайтдаа байршуулан борлуулалтаа хийх бүрэн боломжтой. 

 

Яагаад танайхыг сонгох ёстой гэж?                                                                    

Аливаа вебсайт нээхэд таны болон хэрэглэгчдийн хувийн мэдээлэл зэргийн нууцлал маш чухал байдаг бол манай компани картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын PCI DSS, Tokenization стандартыг хангасан бөгөөд энэ нь луйврын гүйлгээнээс сэргийлэх ахисан төвшний Redshield систем юм. Мөн бид харилцагч нартай уян хатан байдлаар харилцахыг эрмэлздэг бөгөөд  талууд хоорондоо харилцан тохиролцож вебсайтдаа шинэчлэл зэргийг ярилцаж тухай бүрд нь бид чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг туршлагатай хамт олон юм. 

 

Бэлэн сайт түрээслэх нь ямар ашигтай вэ?

Энэ нь таны цаг, мөнгийг хэмнэж өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болох боломж юм. Вебсайт худалдаж авахад хамгийн чухал нь баталгаатай газарт хандах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаалах болно. Мөн манайхаар үйлчлүүлснээр та найдвартай, хямд, чанартай үйлчилгээг нэг дор авах боломжтой. Та өөрийн вебсайтаа нээснээр борлуулалтаа  нэмэгдүүлэхийн сацуу компаниа олонд таниулах зэрэг маш олон давуу талуудтай. 

 

Домэйн нэрээ яаж авах вэ?

Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг datacom.mn сайтаар шалгаарай.

 

Вебсайт-д ямар ямар мэдээллүүдийг бэлдэх вэ?

Танай байгууллагын тухай танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, хамтрагч байгууллага, байршил, холбоо барих зэрэг ерөнхий мэдээллүүдээ бэлтгэсэн байх. Логоны эх хувилбар шаардлагатай бөгөөд PNG форматтай байвал сайн. Харин сайтын дээд хэсэгт харагдах жижиг логог Favicon гэх бөгөөд хэмжээ нь 60х60px байна. 

 

Аппликейшн хийлгэх боломжтой юу?

Боломжтой, бидний дараагийн нэмэлт хөгжүүлэлт нь аппликейшнээр дамжин веб сайтаа удирдах удирдлагыг хөгжүүлэхэд чиглэнэ.  

Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай: 8907-4040, 8905-4040