Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭЭР ТАЛУУД ГЭРЭЭЛСЭНД ТООЦНО.

 

   “Смарт эвэнт” ХХК-ийн вэбсайтын үйлчилгээг авагч тал нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулахгүй, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй.

   Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж харилцагчид гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний асуудлыг хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ба ямар ч тохиолдолд “Смарт Эвэнт” ХХК-ийг холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү гэрээгээр Нийлүүлэгч нь өөрийн хөгжүүлсэн платформ үйлчилгээнд суурилсан цахим худалдааны системийг гэрээгээр тохирсон хугацаанд Захиалагч талд ашиглуулах, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэх, шинэчлэл хөгжүүлэлт хийх, үйлчилгээний хураамжийн багц сонголттой холбоотой төлбөр тооцооны харилцааг зохицуулна.
1.2. Захиалагч нь өөрийн цахим худалдааны системээр борлуулах бараа бүтээгдэхүүн нь биет байдлыг болоод эрхийн доголдолгүй, Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн, хүнсний эрүүл мэнд, тухайн төрлийн бараа бүтээгдэхүүнд тавигдах стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах бөгөөд хууль тогтоомж, чанар, стандарт, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулсны хариуцлагыг дангаар хүлээнэ.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 
2.1.1. “Цахим худалдааны систем” гэж Нийлүүлэгч талын хөгжүүлсэн платформ үйлчилгээнд суурилсан хиймэл оюун ухаан, төлбөрийн систем, сүүлийн үеийн технологийн цогц шийдэл бүхий цахим худалдааны сайт, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн систем, хэрэглэгчийн модуль, тайлангийн систем, имэйл сервис гэсэн хэлбэртэй байна.
2.1.2. “Засвар, үйлчилгээ” гэж системийн аюулгүй байдлыг байнга хангах, системийг доголдолгүй ажиллуулах, системийн хадгалалт, суурь сайжруулалтыг хийх, алдааг нэн даруй засах, системийн үйл ажиллагааг тогтвортой явуулах.

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

3.1. Гэрээний хугацаанд “*********” ХХК-ийн домэйн нэр ***********.miniweb.mn” байна.
3.2. Захиалагч нь өөрийн веб хуудсыг үүсгэсэн тохиолдолд туршилтын хугацаа 7 хоног байна. 
3.3. Цахим худалдааны систем ашиглах хугацаа нь захиалагчийн сонгосон багцын дагуу төлбөрийн нөхцөл дээрх хугацаагаар веб хуудас нь идэвхтэй байна. 

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ , ҮҮРЭГ

4.1. Үйлчлүүлэгч тал нь хууль бус, худал үйл ажиллагаа явуулж буй талаар гомдол ирсэн тохиолдолд нягтлан үзэж вэбсайтаас үйлчилгээ авагч талын үйл ажиллагааг зогсоох, хаах эрхтэй.
4.2. Үйлчлүүлэгчийн үүсгэсэн вэбсайтад өөрсдийн үйлчилгээ үзүүлж буй бүтээгдэхүүний шинэчлэлээ шууд ачааллах, оруулах эрхтэй.
4.3. Цахим худалдааны системд доголдол илэрсэн даруйд яаралтай арга хэмжээг авч, тасалдсан шалтгаан, саатлыг илрүүлж, түргэн шуурхай засварлах үүрэгтэй.
4.4. Үйлчилгээ авагч талын дата мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
4.5. Түрээсийн вэбсайтыг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай байлгах.
4.6. Үйлчилгээ авагч, худалдан авагчийн мэдээллийг нэгдсэн дата системд хадгалах.
4.7. Үйлчлүүлэгчийн санал хүсэлт гомдлыг шийдвэрлэх.
4.8. Үйлчлүүлэгчийн сурталчилгаа мэдээллийг өөрийн фейсбүүк хуудас, вэбсайт болон бусад сувгуудаар сурталчлах, байршуулах эрхтэй.
4.9. Нийлүүлэгчийн үйл ажиллагаа доголдож Цахим худалдааны систем ашиглуулах, үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Захиалагчийн системийг дангаар ажиллах горимд шилжүүлж хэвийн ажиллагаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.10. Нийлүүлэгч нь программ хангамж, системд бүтэн эсвэл хэсэгчилсэн өөрчлөлтийг оруулах бол Захиалагч талд танилцуулах үүрэгтэй.
4.11. Захиалагч талын шаардлага, саналыг тусган авч үйл ажиллагаандаа нэвтрүүлж байх.
4.12. Захиалагч өөрийн нэр дээрх домэйн хаягийг ашиглах тохиолдолд домэйн хаяг худалдан авсны дараах холболтыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

ТАВ.ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ , ҮҮРЭГ

5.1. Үзүүлж буй үйлчилгээнд санал санаачлага, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
5.2. Өөрийн бизнесийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй.
5.3. Үнэн зөв мэдээлэл оруулаагүйн улмаас үүсэх эрсдэлийг үйлчлүүлэгч тал бүрэн хариуцах үүрэгтэй.
5.4. Өөрийн оруулсан мэдээ, мэдээлэл контент датад бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй.
5.5. Өөрийн үүсгэсэн вэбсайтыг Монгол улсын хууль тогтоомжийг баримтлан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
5.6. Цахим худалдааны системд холбогдох бараа бүтээгдэхүүний мэдээлэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, хямдралын талаарх мэдээллийг оруулах, шинэчлэх асуудлыг хариуцсан тодорхой ажилтан томилон ажиллуулах үүрэгтэй.
5.7. Цахим худалдааны системийн мэдээлэл шинэчлэх, контент хөгжүүлэлт, маркетинг идэвхжүүлэлтийг дангаар хариуцах үүрэгтэй.
5.8. Захиалагчийн болон түүний ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас Цахим худалдааны системд гэмтэл, саатал гарсан даруйд нийлүүлэгч талд яаралтай мэдэгдэж, гэмтэл саатлыг засварлахтай холбоотой гарсан зардал, хохирлыг хариуцах үүрэгтэй.
5.9. Нийлүүлэгч талын хөгжүүлсэн платформ үйлчилгээнд суурилсан цахим худалдааны системийг гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
5.10. Захиалагч нь 3.3-р заалт дахь домэйн нэрийг ашиглахгүйгээр өөрийн нэр дээр домэйн хаяг авч ашиглах тохиолдолд холбогдох домэйн нэр олгогч компаниас домэйн нэрээ өөрийн компаний нэр дээр худалдан авах үүрэгтэй;

ЗУРГАА.ТАЛУУДЫН ХАМТРАН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ЭДЛЭХ ЭРХ

6.1. Талууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд: 
6.1.1. Энэхүү гэрээнд заасны дагуу хамтран ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэх.
6.1.2. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ хүндэтгэн, дэмжиж, ойлголцож ажиллана.
6.1.3. Энэхүү гэрээний хэрэгжилтийг хангахтай холбогдолтой мэдээ, мэдээллээр харилцан бие биенээ бүрэн хангана.

ДОЛОО.НУУЦЛАЛ

7.1. Мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээллийг чандлан нууцлах.
7.2. Хэрэглэгч үйлчилгээг сонгох үедээ ашигласан картын мэдээлэл, болон холбоо барих утасны дугаар, хүргэлтийн хаягаа үнэн зөв оруулах, бусдад үзүүлэхгүй нууцлах үүрэгтэй. Бусдад мэдээллээ задруулснаас үүдэлтэй аливаа асуудалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
7.3. “Смарт Эвэнт” ХХК хэрэглэгчийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, ашиглахгүй байх үүргийг хүлээнэ.

НАЙМ. ЦАХИМ ХУДАЛДААНЫ СИСТЕМ АШИГЛАЛТЫН ХУРААМЖ ТӨЛБӨР

8.1. Захиалагч тал нь санал болгож байгаа багцуудаас өөрт тохирох багцыг сонгон үйлчлүүлнэ.
8.2. Захиалагч тал нь Цахим худалдааны системээр дамжуулан гүйцэтгэгдэж байгаа гүйлгээний шимтгэл төлбөрийг тухайн төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ хийн төлнө. Энэхүү төлбөр нь нийлүүлэгч талд хамааралгүй болно.

ЕС.БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТ

9.1. Хүргэлтийн үйлчилгээ авах тохиолдолд тухайн компанитай гэрээ хийнэ.
9.2. Нэг хүргэлтийг Startup багц-4,500₮ Premium-4,000₮ Premium plus-4,000₮ төгрөгөөр тооцно.

АРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАЛТ

10.1. Үйлчилгээний хугацааны сунгалт дараах байдлаар хийгдэнэ.
10.2 Үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө төлбөр хийгдсэн бол дуусах өдөр дээр сунгалтын хугацаа нэмэгдэнэ.
10.3 Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бол төлбөр хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
10.4 Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бөгөөд (гүйлгээний утга ойлгомжгүй зэрэг шалтгаанаас) сунгалт хийгдэх хүртэл өдрийн зөрүү үүссэн бол сунгалт хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
10.5 Төлөх дүнгээс илүү төлөгдсөн дүнг илүү төлөлтөд тооцно.
10.6 Нэг компаний хувьд нэхэмжлэхгүйгээр төлөлтийг хийсэн бол төлөлтийн дүнд тохирох хугацаагаар сунгалт хийгдэж, илүү дүн гарвал илүү төлөлтөд тооцно.
10.7 Хийгдсэн төлөлтийн дүн үйлчилгээний төлбөрийн дүнд хүрэхгүй эсвэл нэхэмжлэхийн үнийн дүнд хүрэхгүй бол сунгалт хийгдэхгүй илүү төлөлтөд тооцно.
10.8 Үйлчилгээний хугацаа сунгагдсан мэдэгдлийг и-мэйлээр илгээнэ.
10.9 Үйлчилгээний хугацааг 30 хоногоос бага хоногоор сунгах боломжгүй.

АРВАН НЭГ.ЦАХИМ СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

11.1. Талууд нь программ хангамж, системийн болон дамжуулж буй серверийн талаарх мэдээллийг гадагш залруулахгүй байх.
11.2. Нийлүүлэгч тал цахим худалдааны системийн үйл ажиллагаа техникийн саатлын улмаас тасалдах зэрэг тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, гарсан доголдол, гэмтлийг шуурхай засварлаж, хэвийн үйл ажиллагааны горимд оруулах, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.

АРВАН ХОЁР.ГЭРЭЭ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛГОХ

12.1. Цахим худалдааны систем ашиглах хугаца дуусгавар болсноор гэрээний хугацаа дуусгавар болно. 

АРВАН ГУРАВ.ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

13.1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. 
13.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт rал түймэр , газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, урьдчилан мэдэгдээгүй төвийн эрчим хүчний тасалдал, террорист болон цахим халдлага, гоц халдварт өвчин, тахал, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно. 
13.3. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биенийхээ өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй. 
13.4. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр “Смарт Эвэнт” ХХК нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаагаар хойшлуулж болно.

АРВАН ДӨРӨВ.БУСАД

14.1. Захиалагчийн хүсэлтээр түүний ашиглаж байгаа Цахим худалдааны вебсайтад нэмэлт хөгжүүлэлт Hийлүүлэгч хийж гүйцэтгэх тохиолдолд нэмэлт төлбөртэй хийж гүйцэтгэх бөгөөд холбогдох зардлыг Талууд харилцан тохиролцох тухай бүр шийдвэрлэнэ. 
14.2. Талуудын үүсгэн байгуулагчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, бусад өмчлөгчид өөрчлөгдсөн нь Гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно. 
14.3. Талуудын хамтын ажиллагааны хүрээнд шинэ бизнесийн боломжууд гарч ирсэн тохиолдолд талууд харилцан бие биедээ танилцуулж хамтдаа өргөжих боломжийг нэн тэргүүн ээлжинд илэрхийлж болно. 
14.4. Цахим худалдааны систем, түүнд хийж гүйцэтгэсэн программ хангамжийн хөгжүүлэх, системийн шинэ хувилбар болон нэмэлт функцууд нь нийлүүлэгч талын өмч байна. 

АРВАН ТАВ. ВЭБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХААХ НӨХЦӨЛ

15.1. Дараах нөхцөл шаардлагын дагуу вэб сайтууд нь  хуулиар хориглогдсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчлахыг хориглосон контентийг вэбсайтдаа байршуулсан тохиолдолд үйлчилгээг хаах болно.